Аствишн компани нь 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас мэдээллийн технологи, харилцаа холбооны
үйлчилгээ үзүүлж Монгол Улсынхаа нийгэм болон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжилд
өөрийн бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Харилцагч, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц шинэ үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэснээр хэрэглэгчдээ бид өндөр сэтгэл ханамжтай байлгадаг.
Цаг хугацаа, зардал хэмнэсэн, хэрэглэхэд энгийн хялбар, ойлгомжтой бусдаас онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.
Мэдлэг ур чадвартай манлайлагч оюунлаг Монгол залуусыг бид эгнээндээ нэгтгэснээр хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг. Ажилчдынхаа өндөр ур чадвараа гарган богино хугацаанд чанартай бүтээгдэхүүн бий болгосон үр дүнг бид өндөрөөр, бодитой үнэлдэг.
Бид ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, өөрт байгаа нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчилж, хамт олонтойгоо хүндэтгэлтэй, эелдэг харилцаатай нэг цул хамт олон байж чаддаг.
Сүүлийн үеийн амжилттай хөгжиж буй, дэлхийд тэргүүлж буй технологийн чиг хандлагаар бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж сайжруулдаг. Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд түүнтэй дүйцэхүйц хэмжээний мэдлэг боловсрол, ур чадварт түлхүү анхаарч ажилтнаа хөгжүүлдэг.
Шинийг эрэлхийлж, шинийг санаачилж, шинийг бүтээгч байна.
Хурдтай ажиллаж богино хугацаанд чанартай бүтээл гаргана.
Ажилдаа хариуцлагатай хандаж итгэл найдвар хүлээж ажиллана.
Багийн ажлын уялдаа холбоог нягт хангах, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай байх, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зэрэг чанарыг агуулсан багийн тоглогч байх нь бидний амжилтын тогтсон үндэс байна.
Бидний бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй байна.
Аливаа зүйлд зөв хандлагатай байж бусдад зөв үлгэрлэл, дууриалал үзүүлдэг байна.
Бизнесийн тогтвортой өсөлтийг үзүүлэхэд ажилтан бүр урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэгч байна.
Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологид суурилсан шийдлийг боловсруулагч, хөгжүүлэгч, нэвтрүүлэгч бизнесийн найдвартай түнш нь байж, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбартаа үнэтэй хувь нэмэр оруулагч салбарын тэргүүлэгч компани байна.
Дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно.
Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологид суурилсан шийдлийг боловсруулагч, хөгжүүлэгч, нэвтрүүлэгч бизнесийн найдвартай түнш нь байж, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбартаа үнэтэй хувь нэмэр оруулагч салбарын тэргүүлэгч компани байна.
“Тэргүүний татвар төлөгч” өргөмжлөл
Татварын байгууллагаас 2010 оны “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар тодруулж өргөмжлөл гардав.
“Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ” өргөмжлөл
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах 1111 ТӨВ-ийн систем нь 2013 оны ICT Expo Awards-с “Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ”-р шалгарав.
2013 оны салбарын шилдэг бүтээгдэхүүн “ТҮЦ машин”
Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын зохион байгуулсан “Эрх зүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөгөөр төрийн үйлчилгээний “ТҮЦ МАШИН” иргэдээс хамгийн их талархал хүлээж 2013 оны салбарын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарав.
Шилдэг татвар төлөгч “Хөх дэвтэр” шагнал
2014 оны татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн эзнээр тодров.
2015 оны салбарын шилдэг бүтээгдэхүүн "Цахилгаан хэрэглэгчийн цахим систем - MY.TOG.MN"
Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын зохион байгуулсан “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ИНТЕРНЭТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ЖИЛ – 2016” нээлттэй өдөрлөгөөр "Цахилгаан хэрэглэгчийн цахим систем – MY.TOG.MN" нь 2015 оны хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн шилдэг үйлчилгээгээр шалгарав.