СИСТЕМ ИНТЕГРАЦЧИЛАЛ АВТОМАТ МАШИН ХӨГЖҮҮЛЭЛТ ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТ 

АВТОМАТ МАШИН ХӨГЖҮҮЛЭЛТ

Манай компани Монгол Улсад анх удаа олон үйлчилгээтэй автомат машиныг хөгжүүлж, үйлчилгээнд амжилттай нэвтрүүлсэн. Өнөө цагт дэлхийн улс орнууд хувийн болон төрийн үйлчилгээний салбартаа автомат машиныг өргөнөөр нэвтрүүлж үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Мэдээлэл хүргэх

Байгууллага өөрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг ТҮЦ машины дэлгэц болон хэвлэгчээр хэрэглэчдэдээ түргэх шуурхай хүргэнэ.

Лавлагаа олгох

Байгууллагаас хэрэглэгчдэдээ олгодог лавлагааг ТҮЦ машинаар ердөө 4-5 минутанд А5, А4 хэмжээтэй үнэт цаасан дээр хэвлэнэ.

Онгоцны суудлын бүртгэл хийх (Self Check-In)

Зорчигчид нисэх онгоцны буудалд байрлах ТҮЦ машинаас агаарын тээврийн компаниа сонгон өөрийн гадаад паспортоо шалгуулснаар онгоцны суудал сонгож бүртгүүлнэ.

АВТОМАТ ТЕЛЛЕР МАШИН

Банкны хэрэглэгч өөрийн картаа уншуулж, нууц кодоо оруулан картнаасаа бэлэн мөнгөний зарлага хийнэ.

Зочид буудлын өрөөний захиалга хийх

Үйлчлүүлэгч ТҮЦ машин дээрээс өөрийн сонирхосон өрөөгөө сонгож, төлбөрөө банкны картаар хйиж өрөөний захиалга баталгаажуулна.

НӨАТ-ын буцаан авалт хийх

Иргэн худалдан авсан барааны баримтаа ТҮЦ машинд худалдан авалт, өөрийн банкны дансны дугаар зэргийг оруулж шалгуулснаар эргээд НӨАТ-ын буцаан авалтыг дансаараа хүлээн авна.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ТАСАЛБАР ХУДАЛДАХ

Тасалбар худалдан авах хэрэглэгчид төмөр замын буудалд байрлах ТҮЦ машинаар үйлчлүүлнэ. Үйлчилгээ авахдаа хэрэглэгч өөрийн хүрэх газар, галт тэрэгний зорчигчын суудал сонгох, төлбөрөө банкны картаар төлөх зэрэг үйлдлийг хийж тасалбар худалдан авна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТӨЛӨХ

Хэрэглэгч ТҮЦ машин дээрээс үйлчилгээгээ сонгож нэхэмжлэхийн дугаараа оруулан төлбөрийн үлдэгдэлээ шалгах ба үлдэгдэл төлбөрөө банкны картаар төлнө. Жишээлбэл: Интернэтийн төлбөр, утасны төлбөр, цахилгааны төлбөр төлөх үйлчилгээг ТҮЦ машинаар үзүүлж болно.

ХОЛБОО БАРИХ

Хаяг

Амбассадор оффис 204 тоот, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 15A/5,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Шуудангийн хайрцаг

2866, Улаанбаатар-211213, Монгол Улс.

Утас

+976 7700-1111, +976 7711-1670

Факс

+976 7011-1670

Э-шуудан

info@astvision.mn